25474
Нэг. [forum.parliament.mn] -г ашиглах зориулалт
1.1 Энэ цахим хэлэлцүүлгийн системийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах зориулалтаар ашиглана. Үүнд, 
Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн төсөл, түүний үр нөлөөний үнэлгээний тайланд олон нийтийн санал авах зорилгоор байршуулах, иргэн, хуулийн этгээдийн саналыг цахимаар хууль санаачлагч  хүлээн авах,
Хүлээн авсан саналаа хууль тогтоомжийн төсөлд тусгасан эсэхээ тайлбарын хамт эргэж мэдээлэх,
Хууль санаачлагч нь хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах тухай олон нийтэд зарлах, мэдээлэх,
Цахим хэлбэрээр санал асуулга, хэлэлцүүлэг явуулах 
Хууль тогтоомжийн төслийн талаар хэрэглэгчид хууль санаачлагчидтай болон бусад хэрэглэгчидтэйгээ шууд холбогдож, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг.
1.2 Хэрэглэгчдийн зүгээс хууль тогтоомжийн төсөлд цахимаар саналаа илэрхийлэх үйл явц нь Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиуд, эдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд зохицуулагдана. 

Хоёр. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал
2.1 Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл болон бусад хувийн нууцад хамаарах мэдээлэл нь холбогдох хуульд заасан журмын дагуу хамгаалагдсан болно. 
[forum.parliament.mn] нь хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчлан үзэж халдашгүй байдлыг бүхий л сүлжээний хэмжээнд бүрэн хангана. 

2.2 Хэрэглэгч дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрнө. Үүнд: 
Хувийн мэдээллийн нууц хадгалалт. Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг зөвхөн хэрэглэгчид тустай нөхцөлөөр буюу хэрэглэгчийн илгээсэн санал, хүсэлтэд хариулах, УИХ-ын ТГ-аас үйлчилгээнд шинэчлэл хийх, хэрэглэгчийн дагасан хууль санаачлагчид хэрэглэгчдэд тайлагнах, мэдээлэл өгөх, хэрэглэгчийн дагасан хууль тогтоомжийн боловсруулалт, батлах үйл явцтай холбоотой тайлан, мэдээллийг хүргэх зэрэгт ашиглана. Мөн хэрэглэгч өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч өөрчлөх боломжтой. 
Мэдээллийн аюулгүй байдал. Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, нийтийн интернэт ашиглах бол дуусахдаа вэб хуудаснаас заавал гарч (logout) байх хэрэгтэй. 
Хэрэглэгч нь өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг, бусад холбогдох мэдээллүүдийг бүрэн хариуцах бөгөөд тухайн хэрэглэгчийн эрхээр үйлдэгдсэн бүхий л үйлдэлд хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээх болно. 
Хэрэв хэрэглэгч өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг бусдад алдсан гэж үзвэл энэ тухайгаа [email protected] хаягаар зөвхөн сайтад бүртгүүлсэн мэйлнээсээ мэдэгдэж үйлчилгээний эрхээ түр хаалгуулах эрхтэй. Үйлчилгээний эрхээ түр хаалгуулсан хэрэглэгч нээлгүүлэх хүсэлтээ [email protected] хаягаар зөвхөн сайтад бүртгүүлсэн мэйлнээсээ мэдэгдэж үйлчилгээний эрхээ нээлгүүлнэ. 

Гурав. Хэрэглэгчийн хариуцлага
3.1 [forum.parliament.mn]-г улс төрийн сурталчилгаа, айлган сүрдүүлэх, алан хядах үйл ажиллагаа, бусдын нэр хүндийг гутаах, хувийн нууцад халдах, ялгаварлан гадуурхах, дайрч доромжлох, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх, зохиогчийн эрх зөрчих, зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөнөөр сэтгэгдэл, бичлэг илгээх, бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх, санаатай болон санамсаргүйгээр хууль тогтоомжийг зөрчихийг хатуу хориглоно. 
3.2  [forum.parliament.mn]-г арилжааны болон ашиг орлого олох зорилгоор ашиглахыг хориглоно.

Дөрөв. Үйлчилгээг зогсоох тохиолдол
4.1 Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээний эрхийг түр хугацаанд хэсэгчлэн эсвэл бүрмөсөн хаах буюу зогсоох болно. Yүнд:
Хэрэглэгч [forum.parliament.mn] системийн үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, түүнчлэн 3 дугаар зүйлийг зөрчсөн тохиолдолд бүрмөсөн хаана. 
Хэрэглэгч хууль зөрчсөний улмаас хууль хяналтын байгууллагаас хүсэлт тавьсан тохиолдолд түр хаана.
Хэрэглэгч хүсэлт гаргасан тохиолдолд үйлчилгээг бүрмөсөн хаана. 

Тав. Бусад 
5.1  [forum.parliament.mn]-г эрх зүйн бүрэн чадамжтай иргэн хэрэглэгчээр бүртгүүлж,  ашиглана. Эрх зүйн бүрэн чадамжгүй аливаа этгээд ашигласан тохиолдолд үүсэн гарах үр дагаврыг [forum.parliament.mn] хариуцахгүй болно.
5.2 [forum.parliament.mn]-г ашиглах явцад ямар нэгэн хүндрэл гарах, асууж тодруулах зүйл, санал хүсэлт гарвал  цахим хэлбэрээр [email protected] , бичгээр ….., амаар …, хандана уу. 
5.3  Хэрэглэгч, [forum.parliament.mn] хоёрын хооронд ямар нэгэн маргаантай асуудал гарвал энэхүү үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.
5.4 Эдгээр үйлчилгээний нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдлыг хэрэглэгч цахим хэлбэрээр [email protected] , бичгээр ….., амаар …, хандан мэдэгдэх боломжтой бөгөөд сүлжээний админ болон эрх бүхий этгээд мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авна.

Мэдээллийг ачааллаж байна ..
Мэдээллийг ачааллаж байна ..
Мэдээллийг ачааллаж байна ..