28606
ЮУНД ЗОРИУЛАН АШИГЛАХ ВЭ

Бүлэг
“forum.parliament.mn” буюу цахим хэлэлцүүлгийн энэхүү систем нь хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төслүүдэд иргэд, ИНБ болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад эргэн тайлагнаж харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан эргэх холбоо бүхий хоёр талт хэлэлцүүлгийн систем юм. Цахим хэлэлцүүлгийн энэ систем нь Улсын Их Хурлын www.parliament.mn гэсэн албан ёсны цахим хуудасны нэг хэсэг бөгөөд нэг талаас хууль тогтоох байгууллагад зориулсан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн саналыг авах, нөгөө талаас хуулийн төсөлд иргэд, олон нийт саналаа өгөх боломжийг хангасан, хууль санаачлагч ба олон нийтийг  орон зай, цаг хугацаа, мөнгө санхүүгийн ямар нэг бэрхшээлгүйгээр холбосон талбар юм. 

Цахим хэлэлцүүлгийн энэхүү систем нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 26.2 дох хэсэг буюу “Иргэд байгууллага хуулийн төслийн саналаа хууль санаачлагчид уламжилна”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 болон 38 дугаар зүйл, “Аргачлал батлах тухай” Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралт болох “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал”-ыг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох юм. 
Энэ цахим хэлэлцүүлгийн системийг дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу дараах зориулалтаар ашиглах боломжтой юм. 
  • хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн төсөл, түүний үр нөлөөний үнэлгээний тайланд олон нийтийн санал авах зорилгоор байршуулах, иргэн, хуулийн этгээдийн саналыг цахимаар хууль санаачлагч  хүлээн авах
  • хүлээн авсан саналаа хууль тогтоомжийн төсөлд тусгасан эсэхээ тайлбарын хамт эргэж мэдээлэх
  • хууль санаачлагч нь хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах тухай олон нийтэд зарлах, мэдээлэх
  • цахим хэлбэрээр санал асуулга, хэлэлцүүлэг явуулах 
  • хууль тогтоомжийн төслийн талаар хэрэглэгчид хууль санаачлагчидтай болон бусад хэрэглэгчидтэйгээ шууд холбогдож, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг.

ХЭН АШИГЛАХ ВЭ
  • Хууль тогтоох байгууллага,
  • Засгийн Газар, агентлагууд,
  • Нутгийн өөрөө удирдах байгууллага, 
  • Иргэд,
  • Иргэний нийгмийн байгууллага,
  • Иргэний танхимууд, 
  • Эрдэмтэн, судлаач, шинжээчид зэрэг.

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН СИСТЕМИЙН ОНЦЛОГ НЬ
Энэ систем нь ойлгоход энгийн, ашиглахад хялбар, иргэдийн интернэтийн хэрэглээ, технологийн хөгжилд суурилсан болно. 

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ
Тус forum.parliament.mn цахим хуудаст хэрэглэгчээр бүртгүүлж ашиглах бөгөөд холбогдох заавартай энд дарж танилцаарай. Хэрвээ ухаалаг утас болон таблетаас энэхүү системийг ашиглах бол тухайн android,  ios аппликейшнийг татаж суулган ашиглах боломжтой.. 

Энэхүү цахим хэлэлцүүлгийн системийг НҮБ-ын Ардчилал Сангийн дэмжлэгтэйгээр НДЭХ-ий хэрэгжүүлсэн “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хөгжүүлсэн болно. 

Эзэмшигч: Улсын Их Хурлын Тамгын Газар
Хэрэгжүүлэгч: Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн ТББ
Хөгжүүлэгч: Идеа Дэвэлопмент ХХК
Санхүүжүүлэгч: НҮБ-ын Ардчилал Сан
Мэдээллийг ачааллаж байна ..
Мэдээллийг ачааллаж байна ..
Мэдээллийг ачааллаж байна ..