ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ
1. Хамтрагч байгууллагуудтай анхны уулзалтыгзохион байгууллаа.
2015 оны 06 сарын 05-нд төслийг хамтранхэрэгжүүлэх байгууллагын төлөөлөлтэй уулзажтөслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах анхныхамтарсан уулзалтыг зохион байгууллаа.Уулзалтанд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо,Мэдээллийн технологи, шуудан, харилцааныхолбооны газар, Ил тод байдлыг дэмжих түншлэлийнтөлөөлөл болон Мэдээллийн технологийн зөвлөхороцсон.
2. Төслийн ажлын хэсэг байгуулагдлаа.
Төслийн ажлын хэсэг нь төслийн хэрэгжилтийг жигдхангах, чиглүүлэх, хяналт тавих, төслийн багт зааварзөвлөгөө өгөх, туслалцаа дэмжлэг үзүүлэх болонтөслийн хамтрагч байгууллага хоорондын ажлынуялдааг хангах чиглэлээр ажиллах зорилготой.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн арвантаван гишүүнтэй .Үүнд хууль тогтоох байгууллага болон ЗасгийнГазрын байгууллага, орон нутгийн Иргэний танхим ,иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнбайгууллага болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагынтөлөөллөөс бүрдэж байна.Ажлын хэсгийн ажлын чиглэл нь төсөл хэрэгжиххугацаанд цахим засаглалын платформын /вэб-аппликейшн/ бүтэц, загварыг төлөвлөхөд зөвлөгөөөгөх, платформын ашиглалт хэрэглээг өргөжүүлэх,төслийн зорилго болон үйл ажиллагааг хамрагчталуудын ажлын чиглэлтэй уялдуулах, төслийн үрнөлөөг дээшлүүлэх, тогтвортой байдлыг хангахадчиглэгднэ. Өөрөөр хэлбэл төслийн хамтынажиллагааны гэрээг хэрэгжүүлэх нэгж нь төслийнажлын хэсэг байх юм.Түүнчлэн төслийн багаас суурь судалгаа хийх,хамтын ажиллагааны гэрээний төслийг боловсруулах,цахим засаглалын платформын бүтэц загварыгтодорхойлох хөгжүүлэх ажлын хүрээнд 05 болон 06дугаар сард хамтрагч талуудын төлөөлөлтэй тогтмолуулзалт хийж төслийн хэрэгжилтийн талаархмэдээллээр хангах, хамтын ажиллагааг албан ёсоорэхлэх шатанд зөвшилцөх, санал зөвлөмжөө харилцансолилцох чиглэлээр ажиллаж байна.
3. Суурь судалгааг төсөл хэрэгжих ороннутгуудад зохион байгууллаа.
Суурь судалгаа нь төслийн үндсэн бүтээгдэхүүнболох цахим засаглалын платформын ашиглалт болонхэрэглээг тодорхойлох, платформыг хэрэглэгчдийнхүлээлт, хандлагад нийцүүлэх, төслийн хэрэгжилтийгбүхэлд нь болон явц дунд нь үнэлэх, сайжруулах,төслийн үр нөлөө, ач холбогдлыг дээшлүүлэхзорилгтой.Судалгаа нь дараах бүтэцтэй хийгдэж байна:
- Хууль тогтоох байгууллагах, Засгийн газар, ороннутгийн удирдах байгууллагын мэдээллийн ил тодбайдал болон иргэдийн оролцооны зохицуулалтыгүнэлэх,
- Иргэний нийгмийн байгууллагын чадавхийгүнэлэх,
- Олон нийтийн ойлголт хандлага тогтоох судалгаа ,
- Одоо хэрэглэгдэж буй иргэдийн оролцоог хангахадчиглэгдсэн цахим хуудас болон аппликейшн-уудынтехникийн чадавхийг үнэлэх,
- Баримт бичгийн судалгаа зэрэг болно.
Суурь судалгааг Улаанбаатар хот, Дархан-Уул,Дорнод, Завхан, Өмнөговь, Хөвсгөл аймгуудадхийлээ. Одогоор судалгааны мэдээллийг цуглуулждуусаад байна. Мэдээллийг нэгтгэх, дүн шинжилгээхийх, тайлан бэлтгэх ажилд хийгдэж байна.Судалгааны тайланг төслийн ажлын хэсэгттанилцуулж гишүүдийн санал, зөвлөмжийг тусгахюм.
4. Хамтран ажиллах гэрээ байгуулахаарталуудтай зөвшилцөх ажил хийгдэж байна.
Талуудын хамтын ажиллагааны чиглэлийг тоймлондурдвал:
- Цахим засаглалын платформ /вэб-аппликейшн/-ыгашиглан хууль боловсруулах үйл явц дахь иргэд,иргэний нийгмийн байгууллагын оролцоогнэмэгдүүлэх;
- Хууль тогтоох үйл явцад өргөдлийн механизмыгашиглан иргэд болон иргэний нийгмийнбайгуууллагууд оролцох чадавхийг нэмэгдүүлэх;
- Монгол улсад цахим засаглалыг хөгжүүлэхэдчиглэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Иххурал, Засгийн Газраас баталсан хууль тогтоомж,бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлтэйуялдуулах, дэмжлэг үзүүлэх;
- Хууль тогтоох байгууллага болон иргэд, иргэнийнийгмийн байгууллагууд харилцан мэдээлэлсолилцох, зөвшилцөж хамтран ажиллах хоёр талыноролцоонд суурилсан эргэх холбоог өргөжүүлэхзамаар ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэгболно.
Төслийн багаас хамтын ажиллагааныи гэрээнийтөслийг боловсруулж, талуудын саналыг авахаарбэлтгэж байна.Хамтын ажиллагааны гэрээний оролцогч талууд ньУИХ-ын Тамгын Газар, УИХ-ын Өргөдлийн байнгынхороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцааныхолбооны газар, Ил тод байдлыг дэмжих түншлэл юм