7380

1.Цахим засаглалын платформыг /аппликейшны хамт хөгжүүлж дууслаа.

Энэхүү платформ нь УИХ-аас батлагдах хууль, тогтоомжийн төслүүдэд цахимаар саналаа өгөхболомжтой цогц систем юм. Суурин болон зөөврийнкомпьютер, ухаалаг утас, таблет зэрэг интернэтэд холбогдсон төхөөрөмжийг ашиглаж хуульсанаачлагчтай цахимаар шууд харилцаж хуулийнтөсөлд саналаа илгээхэд зориулагдсан.

Түүнчлэн тус хэлэлцүүлэгийн хэсэг нь УИХ-ынТамгын газрын цахим хуудасны дэд цахим хуудас тулиргэдийн санал албан ёсны байх бөгөөд, хуульсанаачлагчид шууд хандах боломжийг олгоно.

Хөгжүүлэлтийн үйл ажиллагаа 2016 оны 9 дүгээрсарыг хүртэлх хугацаанд хоёр үе шаттайгаархийгдлээ. 1-р үе шатанд «Цахим хэлэлцүүлэг»-ийнхэсэг буюу forum.parliament.mn -г, 2-р үе шатанд«УИХ-ын үндсэн цахим хуудас»-ыг шинэчлэнхөгжүүлж дууслаа. Цахим хэлэлцүүлгийн хэсгийгухаалаг утсанд зориулсан IOS болон Android бүхий 2төрлийн аппликейшн хэлбэрээр хийсэн.

Энэхүү платформын нээлтийг 2016 оны 2 дугаар сардУИХ-ын Тамгын газартай хамтран хийсэн ч Хуультогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацаагхойшлуулсан, хөгжүүлэлтийг илүү сайжруулах, дагалдах аппликейшнийг хөгжүүлж дуусгах зэрэг үйлявц энэ сард бүрэн дуусгавар болж байна.

Иргэд forum.parliament.mn-н хэрэглэгчээр бүртгүүлж, хуулийн төслүүдэд санал өгөх, илгээсэн саналуудыг хүлээн авч, саналуудыг нэгтгэх, хариулах болонхуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар тайлагнах чигүүргийг хууль санаачлагч болон тэдний туслахууд, УИХТГ-ын холбогдох ажилтнууд хариуцах бөгөөдэнэ үйл явц бүхэлдээ Хууль тогтоомжийн тухайхуулиар зохицуулагдах юм.

Харин УИХ-ын шинэчлэгдсэн цахим хуудастайтанилцах бол www.parliament.mn -д хандана уу.

2. Цахим засаглал-туршлага судлахаялалыг Солонгос улсад хийнэ.

Цахим засаглалыг хөгжүүлсэн туршлагаараа дэхийд 1 -рт нэрлэгддэг Өмнөд Солонгос улсад хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Аялалыг 2016 оны 11дүгээр сард хийхээр төлөвлөсөн бөгөөд төслийнхамтрагч талуудыг төлөөлөл бүхий 4 хүний бүрэлдэхүүнтэй байна. Туршлага судлах аялалаарцахим засаглалыг амжилттай хөгжүүлэхэд голоролцогч талууд болох хууль санаачлагч, тогтоогчидболон болон иргэд, ИНБ-ын хамтын ажиллагаа, оролцоог хангах, хоёр-талт эргэх холбоо бүхий, тогтвортой цахим харилцааг хөгжүүлэхэд чиглэгдсэнтөрийн болон ИНБ-ын сайн туршлагатай танилцахаархолбогдох байгууллагатай уулзалтаа төлөвлөж байна.

3. forum.parliament.mn буюу цахимзасаглалын платформыг олон нийтэдтаниулах, хэрэглэгчдийг бэлтгэх үйлажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.  

Энэ хүрээнд дараах 4-н үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд тус бүрийн бэлтгэл ажлыг хангаад байна. Мөнэдгээр үйл ажиллагаа нь төсөлт дуусталх хугацаанытуршид хэрэгжих үндсэн ажлууд болно. Дэлгэрүүлбэл,

Нэг. «Супер хэрэглэгч» бэлтгэх сургалт
Цахим засаглалын хамгийн идэвхитэй бөгөөд голхэрэглэгчдийг бэлтгэх буюу «Супер хэрэглэгч»бэлтгэх сургалтыг Улаанбаатар (350) хот болонзорилтот аймгуудад (200) 10 дугаар сард зохионбайгуулна. Сургалтын дараа 550 иргэнийг бэлтгэсэнбайх бөгөөд одоогоор сургалтын хөтөлбөр, гарынавлагуудыг хэвлүүлэх ажил хийгдэж байна. Суперхэрэглэгчид нь өөрсдөө идэвхитэй, байнгын хэрэглэгч болохоос гадна өөр өөрийн салбарт forum.parliament.mn–г таниулах, хэрэглэгчдийн тоогнэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Суперхэрэглэгчид нь дараах төлөөллөөс бүрдэнэ:

  • Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болонидэвхитэй иргэд, судлаачид
  • Хууль тогтоогчид, санаачлагчид, эдгээрийнажлын албад
  • Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийнхурлын ажлын алба, эдгээрийн дэргэдэх Иргэнийтанхим, Иргэдийн оролцооны хэлтэс, УИХ-ынүйл ажиллагаа сурталчлах танхимууд
  • Хэвлэл мэдээллийн байгууллага,
  • Мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнтөлөөллөөс бүрдэнэ.

Хоёр. Хэвлэмэл материалууд
Хэвлэмэл матеиалууд нь олон нийтэд хандсан болонсупер хэрэглэгчидэд зориулагдсан байх бөгөөдсургалт зохион байгуулах хугацаанд орон нутгуудадтараагдана. Агуулгын хувьд хууль тогтоох үйл явцадоролцохын ач холбогдол, цахим засаглалынпоатформыг хэрхэн ашиглаж хуулийн төсөлд саналааөгөх талаарх аргачилсан зааварчилгаа бүхий 5төрлийн материал хэвлэгдэж зорилтот ороннутгуудад тараагдах болно.

Гурав. Олон нийтийн мэдээллийн сүлжээ
Төслийн багаас хууль тогтоох үйл явцад цахимаароролцох, палтформыг хэрхэн ашиглах, төслийн үйлажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлахзорилгоор FB хуудас нээн ажиллуулж байна.Мөн уг хуудсаар дамжуулан forum.parliament.mn –голон нийтэд таниулж, хэрэглэгчдийн тоогнэмэгдүүлэх, супер хэрэглэгчдийн үйл ажиллагаа, туршлага судлах аялалын тайлан, жижиг тэтгэлэгторолцогчид, сонгогдсон байгууллагууд, хэрэгжилт, сайн туршлагуудыг танилцуулж талуудыг мэдээллээрхангахад чиглэгдэнэ.

Дөрөв. Жижиг тэтгэлэгээр дамжуулан хэрэглээгнэмэгдүүлэх
Жижиг тэтгэлэгийн үйл ажиллагаа нь цахимзасаглалын платформыг зорилтот орон нутгуудадсурталчлах, хэрэглээг нэмэгдүүлэх, тогтвортойхэрэглэгчидтэй болох үндсэн зорилготой.Уг тэтгэлэгт «Супер хэрэглэгч»-н сургалтын оролцогч байгууллагууд хамрагдах боломжтой бөгөөд зорилтоторон нутгийн дээрх оролцогчдоос төслийн саналхүлээн авч нийт 10 жижиг хөтөлбөрийг сонгоншалгаруулж тэтгэлэг олгоно. Сонгон шалгаруулалтыгтөслийн баг, Ажлын хэсгийн хуралдаанааршийдвэрлэнэ.Тэтгэлэгт шалгарсан жижиг төслүүдийг хэрэгжүүлэхшатанд амжилтын түүх, сайн туршлагыг цуглуулах бөгөөд төсөл хэрэгжиж дуусахад хамгийн амжилттайхэрэгжсэн 2 хөтөлбөрийг шалгаруулж урамшуулах батөслийн хаалтын арга хэмжээнд оролцож шалгарсантуршлагаа хуваалцах боломжийг олгох юм.


Мэдээллийг ачааллаж байна ..
Мэдээллийг ачааллаж байна ..
Мэдээллийг ачааллаж байна ..